Ховд аймагт АИ-92 шатахууны үнэ литр тутамд 50 төгрөгөөр буурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-09-06 15:25:53

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт одоогоор дизель түлшний үнэ 200 төгрөгөөр буурч, 2200 төгрөг болсон.

Өөрөөр хэлбэл, ОХУ-аас Ховд аймаг руу шатахууны шууд тээвэрлэлт хийх асуудлыг өнгөрсөн долоо хоногт аймгийн удирдлагууд шийдвэрлэсэн. Ингэснээр орон нутагт шатахуун, тэр дундаа дизeль түлшний үнийг бууруулах боломж бүрджээ.


“Оюу мандал” ХХК-ийн тухайд Ховд аймагт 200 төгрөгөөр хямдруулан худалдах шатахууны анхны тээвэрлэлтээ eсдүгээр сарын 3-нд хүлээн авсан байна.

Улмаар аймгийн удирдлагууд бензиний үнийг бууруулах талаар "Оюу мандал" ХХК-тай дахин зөвшилцсөний үр дүнд тус компани ирэх долоо хоногт АИ-92 авто бензинийг литр тутамд 50 төгрөгөөр хямдруулахаар болсон гэж ЗДТГ-аас мэдээллээ.  

Одоогоор Ховд аймагт А-80 бензин 2170-2220 төгрөг, А-92 бензин 2250 төгрөгийн ханштай буй. 

  

Холбоотой мэдээ