Өнөөдөр дархлаажуулалтын 32 цэг ажиллана

Монголын мэдээ | Эрүүл мэнд
uransolongo49@gmail.com
2021-09-05 10:21:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод өнөөдөр явуулын 4, суурин 28 цэгт 50 багийн 241 эмч, ажилтан ажиллаж, 4894 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана.


Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 158, II тунд 503, нэмэлт сэргээх тунд 3529, нийт 4190 иргэнийг дархлаажууллаа.


Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.2 хувь, II тунгийн хамралт 69.7 хувь байна.


Зорилтот бүлгийн буюу 2763 (23.2 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 61585 (69.3 хувь), 16-17 насны 24735 (73.0 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.


Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд:




Холбоотой мэдээ