Замын-Үүдэд анх удаа элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-08-26 20:40:11

Дорноговь /МОНЦАМЭ/.“Ковид-19” цар тахлаас  урьдчилан сэргийлэх зорилгоор Замын-Үүд суманд  анх удаа элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-нөөс 22-нд ерөнхий боловсролын гуравдугаар сургууль дээр зохион байгууллаа.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулсан элсэлтийн ерөнхий шалгалтад 10 хичээлээр 215 шалгуулагч хамрагджээ. Математик, монгол  хэл, англи хэл, физик, монголын түүх, нийгэм судлал, газар зүй, биологийн хичээлээр Замын-Үүдийн сурагчид аймагтаа нэгдүгээрт эрэмбэлэгдлээ. 

Элсэлтийн ерөнхий шалгалтыг Боловсролын үнэлгээний төв, аймгийн БСУГ, Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг, Замын-Үүд сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн хамт олон, Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс,Тагнуулын ерөнхий газрын Замын-Үүд дэх газар, БЗӨБЦТС-ний Замын-Үүд салбар зэрэг олон байгууллага хамтран зохион байгуулжээ.

 

Холбоотой мэдээ