БНСУ атомын цахилгаан станцын усны асуудлаар зөвшилцөхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-08-26 13:28:27

СӨҮЛ. /NHK/. Япон улс Фүкүшима Дайичи атомын цахилгаан станцын цэвэрлэсэн усыг далайд асгах төлөвлөгөөгөө Сөүлтэй зөвшилцөхгүйгээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буйд харамсаж буйгаа БНСУ-ын тал илэрхийлжээ.


Токиогийн Цахилгаан эрчим хүчний компани цэвэрлэсэн усыг далайд асгах нарийвчилсан төлөвлөгөөг танилцуулсны дараа БНСУ-ын Засгийн газар лхагва гарагт хуралдсан байна.


Уг төлөвлөгөөний дагуу, цэвэрлэсэн усыг агуулагдах трит нь улсын зөвшөөрөгдсөн дээд хэмжээнд дөхөж очих хүртэл далайн устай холих бөгөөд үүний дараа усан доорх хонгилоор эргээс нэг км орчим зайд асгах ажээ.


Лхагва гаргийн хуралдааны үеэр Төрийн бодлого зохицуулалтын газрын сайд Ку Юн Чоль, “Токио хөрш орнуудтайгаа урьдчилан зөвлөлдөхгүйгээр зогсохгүй зөвшөөрөл хүсэхгүйгээр төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр ажиллаж буйд Сөүл харамсаж байна” хэмээн мэдэгджээ.


Мөн Сөүлийн засаг захиргаа атомын цахилгаан станцын усаа далайд асгах төлөвлөгөөгөө нэн даруй зогсоож, хөрш орнуудтайгаа зөвлөлдөхийг Японд зөвлөж буйг уламжлаад, "Бид БНСУ-ын ард иргэдийн аюулгүй байдлыг эн тэргүүнд тавин шаардлагатай арга хэмжээнүүдийг авахын төлөө олон улстай үргэлжлүүлэн хамтран ажиллана" гэж хэлсэн байна. 

Холбоотой мэдээ