Төв аймгийн ИТХ-д МАН олонх болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-30 14:09:22
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгаас УИХ-д нэр дэвшигчид нь ялалт байгуулсан МАН аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд мөн илт давуу яллаа.

Төв аймгийн Сонгуулийн хорооны урьдчилсан мэдээгээр МАН-аас хамгийн олон буюу 33, Ардчилсан намаас тав, Хөдөлмөрийн үндэсний намаас нэг, Монгол Ардын хувьсгалт намаас хоёр нэр дэвшигч Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдов. Тухайлбал: Дэлгэрхаанд  ХҮН, Цээл, Алтанбулагт МАХН, Зуунмод суманд МАН-ын нэр дэвшигчид ялжээ.

Сонгуулийн дүнг өнөө шөнөөс өмнө эцэслэн гаргаж, албан ёсны мэдээлэл хийхээр ажиллаж байна.

Тус аймгийн хувьд УИХ-ын 28-р тойрогт М.Энхболд, 29-р тойрогт А.Сүхбат, 30-р тойрогт Н.Энхболд нар хамгийн олон сонгогчийн санал авч, хууль батлах дээд байгууллагад ажиллах эрхтэй  болжээ.

Энэ удаагийн сонгуульд тус аймгийн 60506 сонгогч оролцохоос 45455 нь санал өгч, 75,14 хувийн ирцтэй өндөрлөсөн байна.

                               Төв аймаг Ш.Шүрэнцэцэг  

Холбоотой мэдээ