Өнөөдөр 11 суманд 82 иргэн халдвар авсан нь батлагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-08-24 21:22:52

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт өнөөдөр 360 сорьцод шинжилгээ хийснээс 82 иргэн халдвар авсан нь батлагджээ.

-Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэдээс 44 хүн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Ингэснээр нийт 2386 хүн эдгэрлээ.

Шинээр бүртгэгдсэн 82 тохиолдлын 48 нь Улиастай суманд бүртгэгджээ. Мөн Отгон суманд 10, Яруу суманд 7 бүртгэгджээ. Түүнчлэн Тэлмэн, Шилүүстэй, Алдархаан, Асгат, Тэс, Баянтэс, Идэр, Тосонцэнгэл сумуудад халдвар нэмэгдэж бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 324, гэрээр 66 хүнийг эмчилж байна. Улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 324 нь биеийн байдал нь хөнгөн байна. Үүнээс биеийн байдал нь хүндэвтэр 52, хүнд 13 хүн байгаа гэж аймгийн Шуурхай штабын Эрсдэлийн харилцаа холбооны бүлгээс мэдээлэв. 


Холбоотой мэдээ