Сүхбаатар аймгийн ИТХ-д МАН олонх боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-06-30 11:51:48

Сүхбаатар аймгийн ИТХ-ын 33 суудлаас МАН-17, АН-16 суудал авч нэг суудлын илүүгээр МАН ялалт байгуулж, найман жилийн дараа олонх боллоо.

Тус намын хувьд Асгат, Сүхбаатар, Дарьганга, Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Түвшинширээ, Мөнххаан сумд болон баруун-Урт сумын 1, 4, 5, 8-р багуудад тус тус ялалт байгууллаа.

Харин УИХ-ын сонгуулийн 24-р тойрог Сүхбаатар аймагт нэр дэвшигчдээс МАН-аас нэр дэвшигч Ч. Улаан ялалт байгуулсан бөгөөд тэрээр нийт сонгогчдын 51,1 хувийн саналыг авчээ. АН-ын нэр дэвшигч Ж. Батсуурь 45,5 хувь, МАХН-ын нэр дэшигч Ж. Энхбаатар 1,37 хувь БНН-аас нэр дэвшигч П. Намхайноров 0,7 хувийн саналыг тус тус авсан байна.

Аймгийн хэмжээнд нийт 38704 сонгогч саналаа өгөхөөс 31664 хүн буюу 81,8 хувь нь саналаа өгсөн байна.

Аймгийн сонгуулийн хороо 3-5 хоногийн дотор хуралдаж аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг батлах юм байна.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ