Сайжруулсан түлшний 17660 тонн нөөцтэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Таван толгой түлш” ХХК-ийн баруун бүсийн үйлдвэр дангаараа ажиллаж, одоогоор сайжруулсан түлшний 17660 тонн нөөцтэй байна.
Харин сайжруулсан түлшний түүхий эд болох мидлингийн 209 мянган тонн нөөц байгаа нь 196.656 тонн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хүрэлцэх аж.
Мөн тус үйлдвэр барьцалдуулагч түүхий эдийн 60
тонн буюу 14 хоногийн нөөцтэй. БНХАУ-ын Эрээн хотын хил дээр эхний ээлжийн
түүхий эдүүд ирсэн бөгөөд яаралтай татан авахыг зорьж байгааг Нийслэлийн
Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн
удирдагч З.Төмөртөмөө мэдээлэв.
“Таван толгой түлш” ХХК өдөрт 1500 тонн сайжруулсан түлш
үйлдвэрлэхээр тооцож, есдүгээр сарын 15 гэхэд 53 мянган тонн сайжруулсан
түлш үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Хотын дарга шаардлагатай түүхий эдийг
холбогдох албаныхантай хамтран татаж авах, заасан хугацаандаа багтаан нүүрсний
нөөцөө бэлтгэх хэрэгтэйг зөвлөв.