Орхонд МАН ялалт байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-30 11:24:12
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт УИХ болон Орон нутгийн сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН ялалт байгууллаа.

Тодруулбал, УИХ-ын 46,47,48 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн Д.Дамба-Очир, О.Содбилэг, МАХН-аас нэр дэвшсэн О.Баасанхүү нар ялалт байгуулжээ.

Аймгийн ИТХ-ын 33 тойргийн 28-д нь МАН, гурван тойрогт Ардчилсан нам ялалт байгуулжээ. Санал хураалтын явцад хаяг давхцсан, өөр хаяг дээр бүртгэсэн гэх 10 гомдол Сонгуулийн хороонд бүртгэгдсэн байна. Өчигдөр 22 цагт санал хураалт дууссаны дараа техникийн хяналтын тооллогыг 20 хэсгийн хороонд хийсэн байна. Аймгийн Сонгуулийн хороо тун удахгүй дахин мэдээлэл хийх гэнэ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ