Алаг-Эрдэнэ суманд 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-08-23 08:55:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын төвөөс хойш 74 км зайд, үүрийн 4.37 цагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө.


Байгалийн энэ үзэгдэл нь нэгдүгээр сарын 12-нд 5.32 цагт Ханх сумын төвөөс баруун урагш 26 км зайд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний үргэлжлэл гэдгийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.


Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт он гарснаас хойш долоодугаар сарын 22-ны 18.00 цагийн байдлаар 82 638 удаа газар хөдөлжээ. Үүнээс 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 222 удаа болсон аж.


Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг юм. 

Холбоотой мэдээ