ЭМЯ: Гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-08-21 16:11:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын дельта хувилбарын тархалт сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй иргэд, 12 хүртэлх насны хүүхэд, ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг ЭМЯ-наас зөвлөлөө. Ялангуяа амны хаалтаа авч үйлчлүүлэх шаардлага гардаг газраар үйлчлүүлэхгүй байхыг уриалав.

Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ