ЭЕШ өнөөдөр химийн шалгалтаар үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
192@montsame.mn
2021-08-20 08:39:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭЕШ улсын хэмжээнд 2 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр 10.00-11.40 цагт химийн шалгалтаар эхэлж, 13.00-14.20 цагт газар зүй, 16.30-17.50 цагт нийгэм судлалаар шалгалт авах юм. Харин маргааш 21-нд биологи болон математикийн шалгалт болно. 

Монголын түүхээр өчигдөр эхэлсэн ЭЕШ энэ сарын 22-нд монгол хэлний шалгалтаар дуусна. Монголын түүхийн шалгалт өгөхөөр өчигдөр 1696 элсэгч бүртгүүлснээс 1258 буюу 74.1 хувь нь шалгалтад оржээ. 

ЭЕШ-ын дүн, оноог live.eec.mn цахим хаягаар шууд дамжуулах учир үзэх боломжтой. Шалгуулагчид шалгалтын материалыг засаж буй болон оноожуулах үйл явц, мөн шалгалтын анхны оноогоо дээрх цахим хаягт хандан тухайн шалгалтын төв болон шалгалт өгсөн хичээлээ сонгон үзэх боломжтойг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. 



Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ