"Ногоон Дэлгэрэх" хөтөлбөр хэрэгжүүлж байна

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2021-08-16 18:11:52

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй "Ногоон Дорноговь" хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үүднээс Дэлгэрэх сумын ЗДТГ-аас "Ногоон Дэлгэрэх" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн хүрээнд иргэдэд жимсний модны суулгац худалдаалж, мод тарих, арчлах заавар зөвлөгөө зэрэг шаардлагатай мэдээллийг өгч буйгаас гадна сумын төвийн өрх бүрт таван модны суулгац олгож  мод тарих боломж нөхцөлөөр хангаж ажиллаж байгаа талаар сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа-2” 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт сум дундын ойн ангийг дэмжих, ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, төв суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг зорилтыг тусгажээ.

Холбоотой мэдээ