Эрүүл мэндийн салбарын 90 жилийн ой тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-08-16 17:25:17

Дорноговь/МОНЦАМЭ/.Дорноговь аймагт эрүүл мэндийн салбар үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой энэ онд тохиож байна.

1931 оны тавдугаар сард одоогийн Хатанбулаг сум дахь Хутаг уулын хошуунд орос эмч С.И.Акатов, эхнэр Вера Акатова, жолооч Борис, хэлмэрч Жигмид Бадмаев нарын хамт “Гирхаж гэдэг модон хигээст дугуйтай ачааны маягийн жижиг машинтай, модон шалтай жижиг гэр, эм хэрэгсэл, шатахуун ачиж ирээд Сангийн бор хэмээх найман ханатай дөрвөн баганатай эсгийн том  гэр, жижигэвтэр гэрт үйл ажиллагаа явуулж эхэлснээр европ эмнэлгийн тулгын чулуу тавигджээ.

Энэ цагаас эхлэн шинлжэх ухаанд суурилсан эмнэлгийн салбар хүрээгээ тэлж олон эмч мэргэжилтнүүд төрөн гарснаар эдүгээ тус аймагт төр, хувийн хэвшлийн тусгай зөвшөөрөл бүхий 103  эрүүл мэндийн байгууллагын нийт 1029 эмч эмнэлгийн мэргэжилтэн ажилчид эмнэлэг, эм зүйн тусламж үйлчилгээг  70 гаруй мянган иргэдэд хүргэж  байна.

Мөн орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр хангагдаж эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хангалт дунджаар 93,9 хувь болж, урьд оны мөн үеэс  3,4 хувиар нэмэгдсэн байна.

Холбоотой мэдээ