"Залуучуудын хөгжлийн зөвлөл"-ийг байгууллаа

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2021-08-15 17:01:07

Дорноговь /МОНЦАМЭ/.Наймдугаар сарын 12-н буюу "Олон улсын залуучуудын өдөр"-ийг  тохиолдуулан Сайншанд сумын "Залуучуудын хөгжлийн зөвлөл"-ийг 11 хүний бүрэлдэхүүнтэй баталж, анхдугаар хурлаа зохион байгууллаа.

Сайншанд сумын найман багаас дэвшүүлсэн төлөөлөгчид оролцож Залуучуудын хөгжлийн зөвлөл /ЗХЗ/-ийг байгуулсан бол тэргүүнээр аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн Б.Жамъянжав, дэд тэргүүнээр “Шунхлай” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер Э.Билгүүн, Нарийн бичгийн даргаар Сайншанд сумын III багийн Нийгмийн ажилтан Ё.Баясгалан нар сонгогдсон байна.

Сумын Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар хуралд сумын Засаг даргын орлогч Д.Төмөрбаатар оролцож, залуучуудтай хамтран ажиллахаа илэрхийлж амжилт хүсчээ.

Залуучуудын хөгжлийн зөвлөлийн үйл ажиллагаанд нийт залуучууд оролцож, хамтран ажиллах боломжтой аж.

Холбоотой мэдээ