Нийслэл рүү 24 тарвага нуун оруулахыг завджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-09 11:25:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор 24 тарвага тээвэрлэн нэвтрэх гэсэн үйлдлийг Тээврийн цагдаагийн алба илрүүлсэн байна.


Дээрх 24 тарвагыг  хураан авч холбогдох байгууллага болох ЗӨСҮТ-д хүлээлгэн өгсөн байна. Мөн Тээврийн цагдаагийн албанаас жолооч, иргэдийг энэ төрлийн хориотой ан амьтны мах тээвэрлэхгүй байхыг анхаарууллаа.


БОАЖ-ын сайдын энэ оны 193 дугаар тушаалаар тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд 3 жилийн хугацаанд хориглосон. Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор ийнхүү хязгаарлалт тогтоосон юм.




Тарвага нь хөрсний үржил шим, ургамлын ургалт зэрэгт сайнаар нөлөөлж, бүс нутгийн биологийн олон янз байдлын хувьд орлуулшгүй чухал ач холбогдолтойд тооцогддог байна.

Холбоотой мэдээ