“Соёлч гудам” төслийг хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-08-06 13:57:38

Дорноговь /МОНЦАМЭ/.Сайншанд сумын наймдугаар багийн Ажлын албаны санаачилгаар “Соёлч гудам” төслийг хэрэгжүүлж байна.

Албаныхан наймдугаар багийн гэр хорооллын Үзүүрийн гудамжны 131, 261, 263, 265 тоот хашааны дундах нарийн гудамыг сайжруулан явган хүний бетонон зам болон гудамны хоёр талын хашааг тэгшлэж өнгө үзэмжийг сэргээж байна.

Дээрх ажлыг аймгийн ХХҮГ-ын санхүүгийн дэмжлэгээр наймдугаар багийн хөдөлмөрийн насны тодорхой эрхэлсэн ажилгүй 10 иргэнийг 10 хоногийн ажлын байраар ханган ажиллуулж байгаа юм.

Холбоотой мэдээ