Сэлэнгэ аймагт нийт халдварласан тохиолдол 3294 боллоо

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-08-05 13:04:19

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн ЭМГ-аас ирүүлсэн мэдээллээр сүүлийн 24 цагт тус аймагт 183 сорьцод PCR шинжилгээ хийхэд 52 эерэг тохиолдол батлагдсан байна. Ингээд Сэлэнгэ аймагт нийт халдварласан тохиолдол 3294 боллоо.

Дээрх тохиолдлууд нь Сүхбаатар, Алтанбулаг, Баянгол, Ерөө, Бугант, Мандал, Түнхэл, Орхонтуул Рашаант, Сайхан, Хүдэр, Шаамарт  тус тус батлагджээ. Эдгээр батлагдсан тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, голомттой бүсээс ирж тусгаарлалтад байсан, мөн шинж тэмдэг өгч шинжилгээгээр илэрсэн иргэд аж. Сэлэнгэ аймагт мөн энэ хугацаанд 65 хүн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын 13 тасагт 315 батлагдсан тохиолдол, 29 ойрын хавьтал хамт байна. Эдгээрээс жирэмсэн эх долоо, 0-17 насны 77 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нэн хүнд хоёр, хүнд ес, хүндэвтэр 15 тохиолдол тус тус эмчлэгдэж байна.

Холбоотой мэдээ