Галт сумын Зүрх багийн 300 сонгогчийг завиар зөөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн өдрүүдэд усархаг бороотой байгаа учраас Эрдэнэбулган, Галт, Цагаан-Үүр сумын нутаг дэвсгэр дэхь томоохон голууд үерийн түвшинд байна. Өнөөдрийн байдлаар Галт сумын Зүрх багийн сонгуулийн насны 600 орчим иргэдийн 300 сонгогч Идэрийн голд боогдсон учраас завиар зөөвөрлөж байна.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлйн газрын албан хаагчид иргэдийг сонгуульд оролцох боломжийг олгон аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа гэнэ. Энэхүү асуудлыг Хөвсгөл аймгийн Сонгуулийн хороо, Онцгой байдлын газар, Ус цаг уур орчны шинжилгээний алба хамтран хуралдаж шийдвэрлсэн байна.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа