Онги гол дээгүүр баригдсан гүүрийг хугацаанаас нь өмнө хүлээлгэн өгөв

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-08-04 11:07:28
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутгаар дайран өнгөрдөг Онги гол дээгүүр хүнд даацын гүүр хугацаанаасаа өмнө баригдаж, нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат,  Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, сумын удирдлагууд, иргэд оролцжээ.

54,8 метрийн урттай төмөр бетон гүүрийг 2020-2021 онд улсын төсвийн 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр  “Зам, замын байгууламж” ХХК гүйцэтгэсэн аж. 

Уг барилга угсралтын ажлын гэрээт хугацаа 2021 оны 10 дугаар сард дуусах байсан бөгөөд ажил гүйцэтгэгч компани хугацаанаасаа өмнө дуусгаж, ийнхүү улсын комисст хүлээлгэн өгсөн байна.

Ийнхүү Сайхан-Овоо сумын төдийгүй бусад аймгийн иргэд, малчид, зорчигчид Онги гол дээгүүр саадгүй гарах боломжтой болжээ.

Холбоотой мэдээ