Шатарчин Н.Батболд шагналаа онлайнаар хүртэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-08-03 09:33:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн шатрын холбооноос өнгөрсөн сарын 23-31-нд www.tornelo.com цахим платформоор Ази тивийн сургуулиудын аварга шалгаруулах онлайн тэмцээнийг зохион байгуулсан.


Тус тэмцээнд Ази тивийн 24 улсын 890 тамирчин өрсөлдөж, дүнг урьдчилсан байдлаар гаргасан бөгөөд “Босоо ноён” клубийн тамирчин, спортын мастер Н.Батболд алтан медаль хүртэх болзол хангажээ.


Тус тэмцээний шагнал гардуулах онлайн арга хэмжээ 8 дугаар сарын 7-нд Улаанбаатарын цагаар 19:30 цагт болох юм байна.


Ташрамд сонирхуулахад, Ази тивийн сургуулиудын аварга шалгаруулах онлайн тэмцээн ганцаарчилсан дүнг гаргахаас гадна ангилал тус бүрийн 4 тамирчны нийлбэр дүнгээр багийн шагналыг гардуулдаг.


Холбоотой мэдээ