Улсын аваргуудад шагналыг нь гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-08-02 17:13:25

Архангай /МОНЦАМЭ/. Цар тахлын үеийн хөл хорионы дэглэмээс шалтгаалан хойшилсон Улсын аваргуудын шагнал гардуулах ёслол өнөөдөр аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд болов. 

Улсын аварга малчин, саальчин, тариаланч хамт олон болон Алтан төлийн эздийн шагналыг УИХ-ын гишүүд болон аймгийн удирдлагууд гардууллаа.

Тус аймгаас Улсын хошой аварга малчин өрх-1, Улсын аварга саальчин-1, Улсын аварга малчин өрх-10, Алтан тугалын эзэн-3, Алтан хурганы эзэн-5, Алтан унаганы эзэн-1 тодорсон юм.  

Улсын хошой аварга малчин өрх: Л.Айлтгүйбаатар, гэргий Б.Энхтуяа /Батцэнгэл/

Улсын аварга саальчин: Б.Батцэнгэл /Булган/ 

Улсын аварга малчин өрх:

Б.Сүхбат, гэргий П.Оюунгэрэл /Батцэнгэл/

Ц.Пүрэвдорж, гэргий Б.Цэрмаа /Цэцэрлэг/

Ж.Батсайхан, гэргий О.Орхонтуяа /Хотонт/

Ж.Мөнхбат, гэргий Ж.Ундрах /Ихтамир/

Б.Дашдаржаа, гэргий С.Чулуунцэцэг /Өндөр-Улаан/

Ж.Батсуурь, гэргий М.Наранцацрал /Хашаат/

Ж.Дарханбаатар, гэргий Д.Дэлгэрнасан /Эрдэнэмандал/

С.Бадмаагарав, гэргий Я.Оюунчимэг /Цэнхэр/

М. Отгонбат, гэргий С.Энхтуяа /Өгийнуур/

Ж.Баатаржин, гэргий Б.Дуламсүрэн /Өлзийт/

Улсын аварга тариаланч хамт олон: "Бага хангай" ХХК /Төвшрүүлэх/

-Алтан тугалын эзээр О.Батбилэг /Хотонт/, Ж.Батсайхан /Эрдэнэмандал/, А.Гантулга /Чулуут/

-Алтан хурганы эзэн: С.Энхбат /Хашаат/, П.Эрдэнэбаатар /Цэцэрлэг/, М.Бат-Эрдэнэ /Хашаат/, Ч.Гонгорсүрэн /Батцэнгэл/, Д.Лхагваа /Батцэнгэл/ 

-Алтан унаганы эзэн: С.Мэндсайхан /Төвшрүүлэх


Холбоотой мэдээ