Онгийн голын гүүрийг ашиглалтад орууллаа

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-08-02 12:58:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг дахь Онги гол дээгүүрх 54.8 метр урттай, төмөр бетон гүүрийг ашиглалтад оруулсан талаар ЗТХЯ-наас мэдээллээ. Гүүрийн зураг төслийг салбарын яамны захиалгаар “ГБЭТ” ХХК гүйцэтгэж, “Зам, замын байгууламж” (ЗЗБ) ХХК барьжээ. Гүүрийн бүтээн байгуулалтад "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ техник, технологийн хяналт тавин ажиллажээ. 

260 метр урт хайрган хучилт бүхий авто зам, 130 метр урт эргийн чулуун бэхэлгээ, 80 метр урт далангийн налуугийн чулуун бэхэлгээтэй гүүрийн барилгын ажлыг “ЗЗБ” ХХК 2020 оны 5 дугаар сард эхлүүлж, энэ оны 6 дугаар сард бүрэн дуусгажээ. 

“ЗЗБ” ХХК-ийн ерөнхий инженер А.Жавхлантөгс ахлагчтай 30 гаруй ажилтан, 17 машин механизм, тоног төхөөрөмжтэйгээр баталсан зураг төсөл, техникийн шаардлага, гэрээний нөхцлийн дагуу ажлын график төлөвлөгөө, технологи аргачлалыг гаргаж, орон нутгийн байгууллагуудтай хамтран байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллаж гүйцэтгэжээ. 




Холбоотой мэдээ