Оросын багт 4:2-оор хожигдож, дагаж Германы багтай хүч үзэх болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Токиогийн олимпын жүдо бөхийн холимог багийн тэмцээнд өрсөлдөж байгаа Монголын шигшээ баг, Оросын үндэсний олимпын хороо /ОХУ/-ны багтай хүчээ сорьж 2:4-өөр хожигдлоо.
Эмэгтэйчүүдийн 57 кг-д Оросын бөх Дарья Межецкая, манай жүдоч Д.Сумъяатай барилдлаа. Эрүүндээ гэмтсэн орос жүдоч эцсээ хүртэл хамгаалсаар вазари үнэлгээгээр ялж 1:0 ОХУ тэргүүлж эхэллээ. Эрэгтэйчүүдийн 73 кг-д Токиогийн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, ОХУ-ын жүдоч Муса Могушков ялснаар тооны харьцаа 1:1 болж тэнцлээ.
Харин эмэгтэйчүүдийн 70 кг-д ОУХМ Б.Ганхайч, Мадина Таймазоватай барилдав Тэрбээр өмнөх барилдаанд БНСУ-ын жүдочтой 10 минут барилдсан юм. Энэ удаа М.Таймазовад торгуулиар ялагдаж, 2:1-ээр оросууд тэргүүлж эхэлсэн.
Харин эрэгтэйчүүдийн 90 кг-д Европын хошой аварга Михаил Игольниковтой, Монголын жүдоч Саиед Моллаи барилдаж, тэд нэг нэг вазаритай цаг сунгаж барилдахад Саиед цэвэр /Иппон/ ялж, тооны харьцааг 2:2 болгов.
Улмаар эмэгтэйчүүдийн +70 кг-д Александра Бабинцева, манай жүдоч О.Мөнхцэцэг хүчээ сориход манай бөхийг даралтаар цэвэр ялснаар 3:2 Орос тэргүүлж эхлэв.
Ингээд эрэгтэйчүүдийн +90 кг-д Францын алдарт жүдоч Тэдди Ринерийг энэ олимпын дэвжээнд ялсан Токио олимпын хүрэл медальт Тамерлан Башаев, манай жүдоч Ө.Дүүрэнбаярыг вазаригаар ялснаар ОХУ 4:2-оор манай багийг ялж, Японтой барилдахаар болов