Хоёр иргэн Холбоо нуурын усанд сэлж байгаад осолдон амиа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-07-28 11:41:35

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хөлцөөт багийн нутагт орших Холбоо нууранд 1 том хүн, 1 хүүхэд сэлж байгаад живэн амь насаа алдав.

Уг золгүй явдал энэ сарын 26-ны өдөр болсон бөгөөд аймгийн Онцгой байдлын газарт тухайн өдрийн 18:10 цагт дуудлага иржээ.

Онцгой байдлын газрын алба хаагчид 27-ны өдрийн 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж, 21 настай эрэгтэй Е, 12 настай эрэгтэй Н нарын цогцсыг Холбоо нуурын 8 метрийн гүнээс гарган  сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.

Усанд осолдож амиа алдсан иргэд Буянт сумын харьяат байжээ. 

Холбоотой мэдээ