Цахим сүлжээний  хуурамч хаягуудыг шалгаж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-06-28 16:38:08

ШӨХТГ-аас УИХ-ын болон орон нутгийн сонгуультай холбоотой Facebook.com, Twitter.com зэрэг олон нийтийн цахим сүлжээг шалгаж хуурамч хаяг, хуудсуудыг илрүүлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж эхлээд байна.

Ингэснээр сонгуулийн сурталчилгааны үеэр олон нийтийн цахим сүлжээнд хуурамч хаяг нээж  бусдыг гүтгэн доромжилсон зөрчлүүдийг тогтоох юм. Хууль зөрчсөн, нэр дэвшигчдийн эрхэнд халдсан этгээдийг олж тогтоосны дараа цахим сүлжээ, сайтын эзэмшигчийг ч шалгана. Тодорхой зөрчлүүдийн дагуу холбогдох хүн, байгууллагад хариуцлага тооцно.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ