"Экологижсон газар тариалангийн зохистой дадал" сэдэвт сургалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-07-26 13:37:51

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Экологижсон газар тариалангийн зохистой дадал" сэдэвт хоёр хоногийн сургалт эхэллээ.

Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан "Газар  тариалан , жимс жимсгэнэ" /2021-2024/ хөтөлбөрийн хүрээнд  "Экологижсон газар тариалангийн зохистой дадал" сэдэвт сургалтыг долоодугаар сарын 26, 27-ны өдрүүдэд  Говь-Алтай аймгийн Тайшир сумд зохион байгуулж байна. Сургалтад газар тариалангийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд болон Говь-Алтай аймгийн газар тариалан эрхлэгчид оролцож  байгаа юм. Сургалтыг Герман Монголын "Тогтвортой  хөдөө аж ахуй" төсөл, ХХААХҮЯ хамтран зохион байгуулж байгаа аж. Сургалт танхимын болон талбайн сургалт хэлбэрээр цар тахлын халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин зохион байгуулж,   үрсэлгээний тариаланг түшиглэн Завхан голын хөвөөнд сумдын хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, хүлэмжийн тариалалт эрхэлдэг хувь хүмүүс, тариалан эрхлэгчдийг хамруулж шилдэг эрдэмтэн судлаач нараар багшлуулахаараа онцлогтой юм. Энэхүү сургалтад оролцогчид үр тариа, тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг төрөөс баримталж буй бодлого, хууль тогтоол, журманд нийцүүлэн эклогижсон технологиор эрхлэх суурь мэдлэг, хөрс ба ургамал хамгаалал, усалгаа механикжуулалт, цахимжсан арготехнологийг тариалангийн үйлдвэрлэлд ашиглах практик ур чадварыг эзэмших ажээ.

Холбоотой мэдээ