Сонгуулийн сурталчилгааны ажил өчигдөр өндөрлөлөө

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2016-06-28 14:59:48

Монгол Улсын Их Хурлын болон аймгийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгааны ажил Өмнөговь аймагт өчигдөр буюу 6 дугаар сарын 27-нд албан ёсоор өндөрлөлөө. Тус аймагт УИХ-д хоёр тойрогт 3 намаас 6 нэр дэвшигч өрсөлдөх юм. 

Нэр дэвшигчид сурталчилгааны сүүлийн өдрөө иргэд сонгогчдод хандсан ил захидал илгээж, сонгуульд оролцож, саналаа өгөхийг уриалсан байна. МАН-аас нэр дэвшигчид хаалтын үйл ажиллагаагаа Монгол улсын баатар эмэгтэй Т.Борын талбайд хийж, гудамжаар явган жагсаал хийлээ. Харин АН-аас нэр дэвшигчид Ажнай талбай дээрээ хөдөөгийн 14 суманд нэр дэвшигчдийнхээ мэндчилгээг бичлэгээр үзүүлж, өнгөрсөн бүрэн эрхийнхээ хугацаанд хийсэн бүтээн байгуулалтаа товч танилцуулан нийт нэр дэвшигчиддээ амжилт хүссэн юм.

Сонгуульд өрсөлдөж буй бүх намынхан сонгуулийн штабын байраа татан буулгаж, нээн ажиллуулж байсан цахим хаягуудаа хааж сонгуулийн сурталчилгааны ажлаа зогсоожээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ