Турк руу аялахгүй байхыг америкчуудад анхаарууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-06-28 12:14:32

ВАШИНГТОН. /Sputnik/. Террорист халдлагууд үргэлжлэн гарсаар буй Туркийн зүүн өмнөд нутаг руу зорчихгүй байхыг АНУ-ын иргэдэд анхааруулж байна хэмээн тус улсын Төрийн Департамент мэдэгдлээ.

Тус анхааруулгад Сирийн хилтэй ойр газраар аялахгүй байх, мөн ямар нэгэн улс төрийн жагсаал цуглаан болон аялал жуулчлалын алдартай бүсүүдэд очихгүй байхыг сэрэмжүүлсэн байна.

Аюулгүй байдалтай холбоотой түгшүүр нэмэгдсэн учраас өнгөрсөн гуравдугаар сард АНУ-ын цэргийн баазын хэдэн зуун ажилтнууд Туркийн өмнөд нутгаас гарч явах тушаал авчээ. 

Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ