Хилчин офицер хүний амь аварлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-07-20 18:10:48

Дорнод /МОНЦАМЭ/. Хилийн 0132-р ангийн дэд хурандаа Ж.Баатарцогт усанд живж байсан хүнийг аварчээ. Энэ сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт орших Онон гол орчимд аялж амарч байсан иргэн хөл алдан голд унажээ. Түүнтэй хамт явсан 50 гаруй хүн ойр орчимд нь байсан боловч аварч чадахгүй урсгал даган гүйж байхтай дэд хурандаа Ж.Баатарцогт тааралдсан байна. Тэрээр анх хүүхэд усанд үхлүүт хөвж байна гэж хараад гол руу орж, живж байсан хүнийг эрэг дээр гаргахад 30 гаруй насны эрэгтэй хүн бүх бие нь хөхөрч, амьсгалах чадваргүй болсон байжээ. Эрэг дээр гаргаж ирсэн даруйд хүмүүс анхны тусламжийг шуурхай үзүүлж, амь насыг нь аварсан байна. Тиймээс ард иргэдийг аялж зугаалах үедээ сонор сэрэмжээ алдахгүй байхыг анхааруулсаар байгаа юм.

Холбоотой мэдээ