Хуучин номнуудаа 500-1000 төгрөгөөр борлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-28 10:07:07
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Номын төв “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн хүрээнд 2006 онд актлагдсан зохиолын болон тууж, өгүүллэг, хүүхдийн номыг 500-1000 төгрөгөөр борлууллаа.

Нийт 2000 номыг дээрх үнээр заржээ. Тус төв өнөөдрийн байдлаар 30 гаруй мянган номын фондтой. Социализмын үед номын фондыг нэмэх зорилгоор их хэмжээний ном нийлүүлэгддэг байжээ. Гэхдээ үүний дийлэнх нь орос хэл дээрх ном байсан аж. Мөн нэг төрлийн ном 20-30 ширхэг ирдэг байсан гэнэ. Энэ мэт нийтийн уншлагад гардаггүй ном олон болсон тул үүнийг цэгцлэх зорилгоор 2006 онд номнуудаа акталж ялгасан ажээ. Нийт 2000 ном актлахад 60 хувь нь орос хэл дээрх, 40 хувь монголын тууж, өгүүллэг байсан аж.

Иймд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр хуучин номнуудаа зарж түүнээс олсон орлогыг номын баяжилт болон Номын төвийнхөө дотоод үйл ажиллагаандаа зарцуулахаар болжээ.  

.                                                                                                                         Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ