Халдварын батлагдсан тохиолдол 1558 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-07-19 15:48:53

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт сүүлийн 24 цагт Баруун-Урт, Мөнххаан, Онгон суманд халдварын 11 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 1558 боллоо. Үүнээс 1370 иргэн эдгэрсэн бол 7 дугаар сарын 19-ний байдлаар АНЭ болон 12 сумын эрүүл мэндийн төвд 169 иргэн хэвтэн эмчлүүлж байна.

Эмчлүүлэгсдийн дунд жирэмсэн эмэгтэй дөрөв, төрсөн эх дөрөв, 18 хүртэлх насны хүүхэд 24 байна. Биеийн байдлын тухайд хөнгөн 157, хүндэвтэр зургаа, хүнд нэг иргэн байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Батлагдсан тохиолдлын ойрын харьцагч 10 суманд 1042, дам харьцагч таван суманд 677 иргэн байна. Тэднийг тандалт судалгааны баг гэрийн ажиглалт, тусгаарлалтад хянаж байгаа аж.

 

 

Холбоотой мэдээ