Цар тахлаас урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор аян өрнүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-07-16 16:38:00

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ-аас “Ковид-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Иргэн таны эрүүл мэндэд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид” аяныг өрнүүлжээ.

Тус аяныг өрнүүлснээр аймгийн Эрүүл мэндийн газарт эмнэлгийн халдвар хамгааллын хувцас хэрэгсэл болон шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авч өгөхөөр болсон аж.

Өнгөрсөн хугацаанд Дорноговь аймагт коронавирусний 1450 орчим халдварын тохиолдол бүртгэгдэж, Сайншанд сумын хэмжээнд хэд хэдэн газар тусгаарлан эмчлэх эмнэлэг ажиллаж байгаа юм. Коронавирусний халдварын тархалтыг бууруулахын төлөө өдөрт 100 гаруй эмч, эмнэлгийн ажилтан тогтмол ажиллаж байна.

Холбоотой мэдээ