Өсвөрийн бөхчүүд наадмын бэлтгэлд гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-06-27 17:00:57

Увс аймгийн Өмнөговь сумын Ахлах сургуулийн биеийн тамирын багш Н.Самбадагва шавь нартайгаа хамт наадмын бэлтгэлд гарчээ.

Тэрбээр хүүхэд багачуудыг ирээдүйд сайн бөх болгох, авьяасыг нь нээж илрүүлэх, хөгжүүлэх зорилгоор ийнхүү энэ сарын 20-иос эхлэн Баянгол багийн төв Туулайн хар гэдэг газарт наадмын бэлтгэлд гарсан байна. Бөхийн бэлтгэл хийх төсөв мөнгө байхгүй, сумын удирдлагууд дэмжиж туслах нь хойрго байгаагаас дутагдах гачигдах зүйл гарсаар байгаа аж. Гэвч Н.Самбадагва багш шавь нарынхаа хамтаар хүн бүл муутай малчин өрхийн хонины ноосыг хайчилж, хөлсөнд нь мал авч хоол ундаа бэлдсэн байна.

Үүнээс гадна хүүхдүүдийн бөхийн бэлтгэлд зориулж Өмнөговь сумын Бөхийн холбооноос нэг зуун мянган төгрөгийн дэмжлэг үзүүлсэн аж.

                                                                                          Увс аймаг Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ