"Реал Мадрид" Поль Погбаг авахын тулд 120 сая евро төлөхөд бэлэн

Дэлхийд | Спорт
sarnai@montsame.mn
2016-06-27 14:14:38

ЛОНДОН. /Kazinform/. “Ювентус” багийн хагас хамгаалагч Поль Погба-тай 2021 он хүртэл гэрээ байгуулж, түүнд жилд 5 саяас 7 сая (5.7 сая фунт) еврогийн цалин олгоё хэмээн "Реал Мадрид"-ын тавьж буй саналыг “Ювентус” баг хүлээн авч магадгүй байна. Энэ тохиолдолд Погба дэлхийн хамгийн үнэ цэнэтэй тоглогч болох юм.

“Реал Мадрид”-ынхан Погбагийн бие төлөөлөгч болох Мино Раиолатай өнгөрсөн долоо хоногт Монте Карлод уулзжээ. 

Өдгөө Францын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан ЕАШТ-д оролцож буй 23 настай хагас хамгаалагчийг авахын тулд Испанийн клуб 100 сая евро буюу 85 сая фунт стерлинг санал болгож байгаа гэнэ. Түүнээс гадна, “Реал Мадрид” ирэх жил Аваргуудын лигт түрүүлсэн тохиолдолд 10-20 саяыг нэмж өгөх талаар гэрээ байгуулахыг хүсч байгаа аж.

Гэтэл Погба 2021 он хүртэлх хугацаанд 12-13 сая еврогийн цалин /улиралд/ авахыг хүсч байгаа бол "Реал Мадрид"-ын зүгээс улиралд 8-9 сая еврогийн цалин өгөх боломжтой гэдгээ мэдэгдсэн байна.

Х.Сарнай

Холбоотой мэдээ