Орхон аймаг баяр наадам тэмдэглэхгүй, зорчих хөдөлгөөн хорихгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-07-01 18:23:09
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын хурлаар Орхон аймаг үндэсний баяр наадмыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргалаа. 

Баяр наадмын зардлыг "Ковид-19" цар тахлын үеийн арга хэмжээнд зарцуулна. Мөн иргэдийн зорчих хөдөлгөөн, хот хоорондын авто замын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоохгүй.

Түүнчлэн “Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэн хугацааг 8 дугаар сарын 31 хүртэл сунгалаа. Диско баар, караоке, цахим болон бүх төрлийн тоглоомын газар, үзвэр үйлчилгээ, нийтийн бүжиг, соёл урлагийн үйл ажиллагааг хориглосон хэвээр байх зэрэг шийдвэр гарлаа. 

Мэргэжилтнүүдийн хийсэн судалгаанаас харахад халдварын оргил үе нь 7 дугаар сарын 4-11-ний хооронд байх бөгөөд түүнээс хойш бага багаар буурсаар 8 дугаар сарын сүүлчээр халдварын тоо эрс багасах төлөв гарсан байна. Иймээс халдварын эрсдэл өндөр байх үед гэртээ зочин урихгүй байх,  хүн олноор цугларсан газраар амарч зугаалахгүй байх, өндөр настай архаг хууч өвчтэй ахмад настан, вакцин хийлгээгүй жирэмсэн эхчүүд, бага насны хүүхэд багачуудтай айлд зочилж очихгүй байхыг Онцгой комиссоос уриаллаа

Холбоотой мэдээ