Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хөлс шинэчлэгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд өнөөдрөөс "Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай" 151 дугаар тогтоолыг хэрэгжүүлнэ.
Оюуны өмчийн тухай хуулийн 24.2-т заасныг үндэслэн Монгол
Улсын Засгийн газраас 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр "Оюуны өмчийн
байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай" 151
дүгээр тогтоол батлагдан гарсан.
Тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 199 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Тэмдэгтийн хураамжийн хувь, хэмжээ"-ний 24 дэх заалтыг хүчингүй болсонд тооцжээ.