Шинээр халдварын голомт үүсээгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-06-29 17:11:08

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комиссын шуурхай штабын ээлжит мэдээллээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусний халдвар авсан 20 иргэн бүртгэгдсэн байна. Аймгийн хэмжээнд нийт халдварын 815 тохиолдол батлагджээ. Сүүлийн хоногт нэмэгдсэн тохиолдлын хувьд бүгд хяналтад байсан харьцагчдаас илэрсэн бөгөөд шинээр голомт үүсээгүй гэж Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Булган суманд зургаа, Хутаг-Өндөр, Баяннуур, Хишиг-Өндөр суманд тус бүр нэг, Могод суманд тав, Дашинчилэн, Сайхан суманд тус бүр гурван тохиолдол шинээр бүртгэгдлээ.

- Булган суманд 104 иргэн эмчлүүлж байгаагаас Нэгдсэн эмнэлэгт 80, “Цоожид” өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад 17, “Эмийн цэцэглэн” өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад гурван иргэн гэрээр эмчлүүлж байна. Хялганат тосгоны жирэмсэн эхийг аймгийн эмнэлэгт шилжүүлэн эмчилж байгаа бөгөөд биеийн байдал нь тогтвортой байна. Аймгийн хэмжээнд 250 иргэн эмчлүүлж байгаагаас насанд хүрсэн 181, жирэмсэн эх 7, хүүхэд 62 байна. Эдгээр иргэд биеийн байдлын хувьд,  хөнгөн 237, хүндэвтэр 12, хүнд нэг хүн байна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Д.Отгонсүрэн мэдээллээ.

Тус аймгаас Орхон аймгийн БОЭТ-д өчигдөр илгээсэн 68 хүний PCR шинжилгээний хариу одоогоор хүлээгдэж байна. 

Холбоотой мэдээ