Явган замын эко хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-06-26 10:58:48

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймаг орон нутгийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр "Баянхонгор тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ явган замын эко хавтангийн үйлдвэртэй боллоо. 

Тус газрын Тохижилт үйлчилгээ техникийн албаны ажилчид энэ сарын 05-ны өдрөөс үйлдвэрийн техник хэрэгслийг  угсарч,  суурилуулах, тохиргоо зэргийг хийн, үйлдвэрлэлээ бүрэн ажиллаж эхлэх хүртэл өөрсдийн нөөц боломжоо дайчлан ажиллаж байсан юм. Тэгвэл өчигдөр үйлдвэрийн үйл ажиллагаа бүрэн жигдэрч, бүтээгдэхүүнээ албан ёсоор үйлдвэрлэж эхлээд байна.  

Тус хамт олон стандартад нийцсэн гадна тохижилтын  өнгөтэй, өнгөгүй явган замын хавтан, бродюр, эко хавтан үйлдвэрлэж, хонгор нутгийнхаа өнгө үзэмжийг сайжруулах, тоосжилтыг багасгах, тав тухтай орчин нөхцөлийг бий болгон ажиллах юм. 

Дээрх үйлдвэрлэл нь баруун аймгууд руу явах зам дагуух кемп дээр байрлаж байна. Кемпийг тус газрын харьяанд шилжүүлснээр харуул хамгаалалтыг сайжруулан, цэвэрлэгээ үйлчилгээг хийж, тохижуулан үйлдвэрлэл үйлчилгээгээ эхлүүлжээ.

Холбоотой мэдээ