Батлагдсан тохиолдлын 100 гаруй нь 17 хүртэлх насны хүүхдүүд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-06-24 22:11:41

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн ковидын тасагт маш хүнд хоёр, хүнд хоёр, хүндэвтэр 25 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд 31 тохиолдол бүртгэгджээ. Эдгээрийн 10 нь аймгийн төв Сүхбаатар, 12 нь Бугант тосгонд байгаа бөгөөд үлдсэн батлагдсан тохиолдлууд Мандал, Баянгол, Дулаанхаан тосгонд байна. Батлагдсан тохиолдлууд өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, голомттой бүсээс ирж тусгаарлалтад байсан, мөн шинж тэмдэг илэрч шинжилгээгээр батлагдсан иргэд аж.

Аймгийн хэмжээнд дэлгэсэн Ковидын 12 тасагт нийт 376 батлагдсан тохиолдол, 28 ойрын хавьтлыг эмчилж байна. Эдгээр батлагдсан тохиолдлын 100 гаруй нь 17 хүртэлх насны хүүхдүүд байна гэж аймгийн ЭМГ-ын Тусламжийн хэлтсээс мэдээллээ.  

Холбоотой мэдээ