"Дархан хөвөн", "УБ-БҮК"-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-06-24 21:25:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр энгийн арилжаагаар 34 ХК-ийн 470, 139 ширхэг хувьцаа арилжив. Арилжааны үнийн дүн 153,922,566.63 төгрөг байлаа. Энэ өдөр 20 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 10 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байв. Үүнээс "Дархан хөвөн" (DAH+ 14.77%) болон "УБ-БҮК" ХК (BUK+13.94%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хай би ойл" (HBO 12.13%) болон "Жуулчин дюти фрий" ХК (SUL-4.31%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. 

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-нийн 37,866 нэгж эрхийг 9.5 сая төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 0.9 хувиар өсөж, 32181.38 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,707,328,619,246.78 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ