Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар 30-34 хэм хүрч хална

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2021-06-24 18:49:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар 30-34 хэм хүрч халах төлөвтэй байна. Хамгийн халуун өдөр энэ сарын 27-нд говийн болон Орхон, Сэлэнгийн сав газраар 34-39 хэм хүрч халах тул наршихаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

 

Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээлснээр, энэ сарын 26-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 28-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн  хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

 

Салхи 26-нд нутгийн баруун хагаст, 27, 28-нд зарим газраар, 29-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

 

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Нууруудын хөндий болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. 27-нд төв болон говийн аймгуудын нутгаар аагим халж, 28-29-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ. 

Холбоотой мэдээ