Коронавируст халдвараар 25-55 насныхан илүү их өвчилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/.
Тус аймгийн 16 суманд коронавирусний халдвар бүртгэгдэж нийт тохиолдол 886
болжээ. Үүнээс эдгэрсэн 513 хүн байна.
Халдвар
авсан хүний 21.9 хувь нь буюу 186 нь хүүхэд. Өнөөдрийн байдлаар 333 хүн
эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлэгт болон гэрээр эмчилж байгаа нийт 349
хүнээс биеийн байдал хөнгөн 309, хүндэвтэр 35, хүнд таван иргэн байна. Коронавирусний
халдвар бүртгэгдсэн байдлаас үзэхэд хамгийн их нь Тосонцэнгэл суманд 333,
Улиастайд 202, Дөрвөлжинд 136, үүнээс тус суманд үйл ажиллагаа
явуулж буй уул уурхайн "Баян айраг" ХХК-д 69 тохиолдол бүртгэгдээд байна. Мөн Их-Уул
суманд 98, Сонгинод 24, Тэлмэнд 11, Цэцэн-Уулд 15, Алдархаанд 10, Цагаанчулуут, Баянтэс, Нөмрөг, Завханмандал 17, Шилүүстэй, Ургамал,
Сантмаргаз, Отгон суманд тус тус халдварын тохиолдлууд бүртгэгдээд
байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээлэв.
16-17
насны 122 хүүхэд дархлаажуулалтын эхний тунд хамрагджээ
Завхан
аймгийн хэмжээнд коронавирусний идэвхтэй 51 голомт байна.
Үүнээс
Улаанбаатар хот болон бусад газраас зөөвөрлөгдсөн 31, эх үүсвэр нь тодорхойгүй
9 голомт байгаа бөгөөд хоёр голомтыг судалж байна. Өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул
биологийн лабораторид 500 гаруй сорьцод PCR шинжилгээ хийж байна. Аймгийн
хэмжээнд гэрийн тусгаарлалтад 4517, тусгаарлан ажиглах байранд 73 хүн байгаа.
Судалгаагаар коронавирусний халдвараар 25-55 насны буюу хүн амын идэвхтэй хэсэг илүү их өвчилж байна. Тиймээс иргэдийг онцын шаардлагагүй тохиолдолд гадуур сэлгүүцэхгүй байх. Олон нийтийн газар, хүнсний дэлгүүр, эмийн сан, үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ заавал амны хаалт зүүж, хүн хоорондын зайг чанд баримтлахыг анхааруулж байна.
Зургаадугаар сарын 23-ны өдрийн байдлаар коронавирусний эсрэг дархлаажуулалтын эхний тунд 40224 иргэн хамрагдсан байна. Харин аймгийн хэмжээнд 37555
иргэн дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ. Энэ сарын 22-ны өдрөөс аймгийн
хэмжээнд 16-17 насны хүүхдүүдийн дархлаажуулалтыг эхлүүлсэн. Өнөөдрийн
байдлаар эхний тунд 122 хүүхэд хамрагдлаа. Ингэснээр аймгийн хэмжээнд
дархлаажуулалтад хамрагдвал зохих нийт иргэдийн 81.5 хувь нь эхний тунд, бүрэн
тунд 76 хувь нь хамрагдаад байна гэж аймгийн Шуурхай штабын эрсдэлийн харилцаа
холбооны бүлгээс тус тус мэдээлэв.