Монголын олимпын баг эрэгтэй, эмэгтэй 2 тугчинтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-06-24 14:09:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” олимпын наадамд оролцох Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тугчнаар эрэгтэй, эмэгтэй тамирчин байхаар болсныг МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимпын хороо /ОУОХ/- ны гишүүн Б.Баттүшиг мэдээлжээ.

 

Тэрбээр: “Одоогоос 2 жилийн өмнө би багийн ахлагчаар явж байхдаа эмэгтэй хүн туг барих нь зөв байх гэсэн байр суурийг илэрхийлсэн. Харин энэ жил ОУОХ-ноос заавал нэг тугчин байх шаардлагагүй, нэг эрэгтэй, нэг эмэгтэй тугчин байж болно гэсэн чиглэл ирсэн. Өнөөдөр хэн тугчнаар явах нь тодорхойгүй байна. Зарим спортын тамирчин түрүүлж очно, зарим нь араас ирнэ. Ямар ч байсан нэг эрэгтэй, нэг эмэгтэй тугчин байхыг би бүрэн дэмжиж байгаа. Мөн багийн ахлагчийн орлогч гэдэг албан тушаал дээр Удирдах зөвлөлийн эмэгтэй гишүүн Т.Амаржаргалыг дэмжсэн” гэжээ.

Холбоотой мэдээ