Москвад “COVID-19”-ийн улмаас өдөрт хамгийн олон хүн нас баржээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2021-06-23 16:56:25

МОСКВА. /TASS/. ОХУ-ын нийслэл Москва хотод өнгөрсөн хоногт коронавирусний улмаас  88 хүн нас барсан нь цар тахал дэгдсэнээс хойш нэг өдөрт нас барсан хамгийн олон тохиолдол боллоо гэж коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.


Шуурхай штабаас мэдээлснээр, Москва хотод нийт 21 686 хүн буюу халдвар авсан хүмүүсийн 1.66 хувь нь нас барсан байна.


Нэг хоногийн дотор 6534 тохиолдол шинээр илэрсэн байна. Цар тахал дэгдсэнээс хойш Оросын нийслэлд 1 307 243 хүн халдвар авчээ. Сүүлийн 24 цагт 3670 хүн эмнэлгээс гарснаар, эдгэрсэн тохиолдлын тоо 1 126 965 болсон байна.


Зургаадугаар сарын 22-ны байдлаар Москвад 2  сая гаруй хүн коронавирусний вакцин хийлгэжээ.


ОХУ-д цар тахал дэгдсэнээс хойш нийт 5 368 513 хүн халдвар авснаас 4 902 110 нь эдгэрч, 1130 895 өвчтөн нас барсан байна.   


Холбоотой мэдээ