Оросын ХАХ Спортын арбитрын шүүхэд хандана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-06-24 12:20:22

МОСКВА. /Prensa Latina/. Оросын хөнгөн атлетикийн тамирчдыг Олимпын наадамд оролцохыг хориглосонтой холбогдуулан Олон улсын Спортын арбитрын шүүхэд хандана гэдгээ тус улсын Хөнгөн атлетикийн холбоо /ХАХ/ пүрэв гарагт мэдэгдлээ.

Оросын ХАХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Михаил Бутов хэлэхдээ “Швейцарийн Лозанна хотод төвтэй Спортын арбитрын шүүхэд Оросын тамирчид нэгдсэн байдлаар гомдол гаргана” гэв.

Зохион байгуулалттайгаар сэргээш хэрэглэсэн гэж үзэн Оросын хөнгөн атлетикийн багийн тамирчдыг Бразилын Рио-де-Жанейро хотод болох Олимпын наадамд оролцохыг хориглосон шийдвэрийг Олон улсын хөнгөн атлетикийн холбоо өнгөрсөн долоо хоногт гаргасан билээ.

Бутов мэдэгдэхдээ “Арбитрын шүүхэд гомдол гаргахаар хуульчдаас бүрдсэн баг ажиллаж байна. Тэд шүүхэд гаргах гомдлын материалыг боловсруулж байгаа бөгөөд ирэх долоо хоногт багтаан  арбитрын шүүхэд гомдол гаргана” гэлээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ