“EgyptAir”-ийн онгоцны хар хайрцагнуудын гэмтлийг Францад засна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-06-24 11:21:17

КАИР. /Xinhua/. Өнгөрсөн сард осолдсон “EgyptAir” компанийн нисэх онгоцны гэмтсэн хар хайрцгуудыг засуулахын тулд Франц руу илгээнэ гэж Египетийн мөрдөн шинжээчид мэдэгдлээ.

“Flight MS804” дугаартай нислэг үйлдэж явсан нисэх онгоцны чухал мэдээлэл агуулдаг санах ойн чипүүдийг ирэх долоо хоногт Францын шинжээчдэд илгээнэ гэж тэд хэлэв.

Парисаас Каирын чиглэд нислэг үйлдэж явсан “Airbus A320” загварын нисэх онгоц тавдугаар сарын 19-нд Газар Дундын тэнгисийн зүүн хэсэгт нисч явах үедээ радарын дэлгэцэнд харагдахгүй болсон юм.

Онгоцонд сууж явсан 66 хүн бүгд амь эрсэдсэн билээ.

Хар хайрцгуудыг зассаны дараа дүн шинжилгээ хийхийн тулд Египет рүү буцааж илгээх аж.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ