Буриадад хүүхдүүд коронавируст халдвараар өвчлөх нь эрс нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-06-21 16:43:31

УЛААН-ҮД. /baikaldaily/. ОХУ-ын Буриад улсад сүүлийн долоо хоногт хүүхдүүдийн дунд “COVID-19”-ийн өвчлөл 50 хувиар нэмэгджээ.


Үүнтэй холбогдуулан тархвар судлалын алба хүүхдүүдийн хөдөлгөөн, харилцааг хязгаарлах шаардлагатай гэж үзэж байна гэж бүс нутгийн Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлэв.


“15-17 насны хүүхдүүдийн дунд энэ үзүүлэлт 2 дахин, 6 хүртэлх насны хүүхдийн дунд 1.6 дахин нэмэгдсэн. Тиймээс хүүхдүүддээ асран халамжилж, хараа хяналт тавихыг эцэг эхчүүдээс хүсэж байна” гэж бүс нутгийн эрүүл ахуйн ерөнхий эмч Сергей Ханхареев хэллээ.


Буриадад коронавирусний халдварын нийт тохиолдлын тоо 41 992-т хүрсэн байна. Өнгөрсөн хоногт 247 тохиолдол шинээр илэрсэн бөгөөд үүний 87 нь Улаан-Үд хотод бүртгэгджээ. Сүүлийн 24 цагт 15 хүн халдвараар нас барсан нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн олон тохиолдол болсон байна. Нас барсан нийт тохиолдлын тоо 1025 болжээ.


Холбоотой мэдээ