Хятад улсад "COVID-19"-ийн 1 тэрбум тун вакцин хийгээд байна

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2021-06-21 19:00:59

Бээжин /МОНЦАМЭ/. Хятад улс даяар иргэдийг COVID-19-ийн вакцинд хамруулах ажил тасралтгүй явагдсаар байгаа бөгөөд нийт 1 тэрбум тун вакцин тариад байгаа талаар өчигдөр тус улсын Эрүүл мэндийн хорооноос мэдээлэв.

    Тус хорооноос "Иргэдийг өргөн цар хүрээгээр вакцинжуулах ажилд ард нийтийн хичээл зүтгэл маш чухал болох"-ыг онцлов. Мөн энэ оны эцэс гэхэд вакцинд хамрагдсан иргэдийн хувийг дор хаяж 70 хувьд хүргэхээр зорьж байгаа талаараа мэдээлсэн юм.

    Түүнчлэн цар тахлын өнөөгийн нөхцөл байдал урьдын адил аюултай байгаа тул ард иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдах шаардлагатайг онцолжээ.

 

Холбоотой мэдээ