“Ухаалаг Улаанбаатар” хатуу дэд бүтцийн мастер төлөвлөгөөг хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-06-24 10:14:33

Нийслэлийн Засаг дарга “”Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хатуу дэд бүтцийн  мастер төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх тухай” А/508 дугаар захирамж гаргалаа.

Захирамжаар “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хатуу дэд бүтцийн мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлав. “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хатуу дэд бүтцийн мастер төлөвлөгөөний хүрээнд 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааг нийслэлийн жил бүрийн төсөв, эдийн засаг, нийгмийн зорилтод тусгуулж ажиллахыг нийслэлийн Мэдээллийн технологийн газарт, “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийг тус мастер төлөвлөгөөнд уялдуулж ажиллахыг хариуцсан агентлаг байгууллагын дарга нарт тус тус даалгав.

“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хатуу дэд бүтцийн мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавьж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн Удирдах хорооны нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуунд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ